Танилцуулга вэб-сайт хийхэд заавал хэцүү байх шаардлагатай юу?

Вордпресс дээр вэб сайт хийх сургалтаа хүмүүст түгээхэд зарим “мэргэжлийн” вэб хөгжүүлэгчид их дургуйцдаг… Шалтгааныг нь асуутал, “хүмүүст буруу мэдээлэл өгч хоёрын хооронд ингэж яадаг байна аа” гэх мэт.

Гэхдээ эргэн дурсахад 5 жилийн өмнө харь Америк улсад дөнгөж их сургуулиа төгсөөд мөнгө ч олигтой байгаагүй, багш ч байгаагүй. Хэдэн хоног номын санд сууж мэдээлэл онлайнаар ухсаар байж гараасаа нэг ийм Вордпресс сайт гаргаж билээ.

Вэб хийх хэцүү юу?

Тухайн үедээ Вордпресс вэб хөгжүүлэх боломжуудын талаар сайн мэдлэгэтэй байсан бол эсвэл зөвлөх багштай ч байсан бол заавал өөрийгөө зовоохгүйгээр сурч болхоор л байлаа.

Яагаад өөртөө тийм ядаргаатай болгож байсан юм даа л гэж хааяа бодох юм. Гэхдээ өнгөрсөн хэрэг…

Тухайн хийж буй вэбээсээ шалтгаалаад зарим нь хэцүү, зарим нь маш амархан. Хэр их нарийн загвар дизайны хөгжүүлэлт хийхээс хамааран зарцуулах цаг нь өөр өөр байна. Гэхдээ үндсэн ойлголт нь амархан ба тоглоом лего өрж байгаатай л адил.

Яагаад вэб сайт Вордпресс дээр хийх хэрэгтэй гэж?

Вордпресс дэлхийд хамгийн танигдсан платформын нэг ба хамгийн түгээмэл ашиглагддаг. Танд туслалцаа дэмжлэг хэрэгтэй бол онлайнаар асуултаа хайгаад олох боломжтой (манай Вэб хийх сургалтанд хамрагдаад байнгын зөвлөгөө тусламж авсан ч болно)

Вордпресс үндсэндээ хэзээ ч хуучрагдахгүй ба байнгын шинэчлэлт сайжруулалт хийгдэж байдаг.

Мөн дижитал маркетингийн холболтууд, хайлтын системийн оновчлол гэх мэт өргөн боломжууд дагалдана. Одоогийн үед бизнес болгон вэб-сайттай болоод байна шүү дээ… Тухайн байгууллага вэб-сайтгүй бол бизнес карт, өөрийн нүүр цариагүй л гэсэн үг.

Бодит жишээнүүд

ВОРДПРЕСС ВЭБ ХИЙХ СУРГАЛТАНД хамрагдаж байсан хэдэн сурагчид аялал жуулчлалын вэб, худалдааны сайт, мэдээний сайт, байгууллагын сайт гэх мэт төрөл төрлийн жишээ байгаа.

Гэхдээ вэб хийж сурах хүсэлтэй хүмүүс хэдэн зан чанар байх хэрэгтэй:

  • Бие даан өөрөө мэдээлэл олох дуртай
  • Загвар дизайны мэдрэмжтэй
  • Зорилго, тэмүүлэлтэй
  • Тэвчээр хүлээцтэй

Заавал код бичээд байх шаардлагатай юу?

Ерөнхий танилцуулга вэб сайт хийж байгаа бол заавал кодны мэдлэг шаардлаггүй. Мэдээж HTML, CSS гэх мэт наад захын мэдлэг байгаа бол давуу талтай, гэхдээ нарийн загвар дизайны өөрчлөлтүүд хийх шаардлаггүй бол үүнд цагаа үрэх хэрэггүй.

Заавал өөртөө төвөгтэй байлгах шаардлаггүй. Тэмплэйт, үндсэн загвар дээр хэдэн хоногийн дотор янзтай төрөл төрлийн л вэб хийх боломжтой.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.