Гоо сайхны вэб-сайтын органик хандалт өсгөсөн кэйс

Монголын зах зээлд хайлтын системийн оновчлол хийхэд өрсөлдөөн маш бага тул өнөөдөр та хайлтын системийн оновчлол хийж вэбийн органик хандалтаа өсгөөрэй.

Энэхүү кэйс дээр хэрхэн гоо сайхан болон онлайн худалдааны зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг вэб-сайтын хандалт өсгөсөн талаар танилцуулах болно.

Зах зээлийн өрсөлдөөн шалгах

гоо сайхны хайлт хийсэн нь

Тодорхой хайлтын түлхүүр үгүүдээр вэб-сайтаа хамгийн дээгүүр гаргаж ирэх сонирхолтой бол өрсөлдөөнөө сайн судлах хэрэгтэй. Монгол түлхүүр үгүүдээр өрсөлдөөн санхүү болон аялал жуулчлалын зах зээлээс бусад салбарууд харьцангуй гайгүй байдаг.

Хэрвээ хайлтын илэрц дээр Фэйсбүүк болон зарын сайтууд эрэмбийн дээгүүр гарч байгаа бол өрсөлдөөн байхгүй гэж ойлгож болно.

Харин таны хайлт хийсэн түлхүүр үгүүдээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын сайт гарч ирж байвал өөр сайтуудтай өрсөлдөнө гэсэн үг.

Гоо сайхны зах зээл дээр Гоолингоо, Анунгоо болон Мисс гэх зэргийн тодорхой тогтсон сайтууд байгаа тул өрсөлдөөний хувьд өрсөлдөөн байсан. Гэхдээ дээгүүр нь даван гарахад Монголын зах зээлд харьцангуй боломжтой.

Түлхүүр үгийн судалгаа хийх

хайлтын үгүүдийн жагсаалт

Өрсөлдөгчөө судалж үзсэний дараа та хайлтын түлхүүр үгүүдийн судалгаа хийх хэрэгтэй болно. Хүмүүс огт хайлт хийдэггүй үгүүдээр оновчлол хийж байхын оронд түгээмэл хайдаг үгүүдээр оновчлол хийх нь зөв.

Хайлтын түлхүүр үг богино байх тусам илүү өрсөлдөөнтэй гэхдээ хайлт ихтэй байдаг.

Тийм ч гэсэн, заавал богино түлхүүр үгүүдээр оновчлол хийх ч шаардлага байхгүй. Урт түлхүүр үгүүд тодорхойлж оновчлол хийж хандалт авах олон боломжууд бас зөндөө бий.

Гүүглээр та тодорхой хайлтууд хийхээд ойролцоо утгатай хайлтууд бас санал болгох тул түүний жагсаалт гаргаж байгаад оновчлол хийх түлхүүр үгүүдээ олж болно.

Тухайн кэйсийн сайт дээр гоо сайхантай хамааралтай бүх хайж болох түлхүүр үгийн жагсаалт гаргасан ба Гүүгл-р хайж бататган, аль аль түлхүүр үгүүд дээр оновчлол хийхийг тодорхойлсон.

Вэб хуудас дээрх оновчлол хийх

Вэб сайт дотор мэдээлэл оруулахдаа зөв суурийг нь гаргаж өгсөн үү? Вэб хуудас дээрх оновчлол нь SEO – н хамгийн чухал хэсгийн нэг тул үндсэн суурийг зөв гаргаж байж дараагийн алхам шат руу орох боломжтой.

Вэб хуудас дээрх оновчлолд нөлөөлөх зүйлүүд гэхэд: оруулж буй мэдээлэл, зураг, линк холбоос, гарчиг, вэбийн хурд байдаг.

Оновчлол хийж буй гоо сайхны вэб сайт дээр өмнө оруулж байсан бүх мэдээлэл цэгцлэн, түлхүүр үгүүдийг сайт дотор байршуулан, зөв формат доор оруулсан. Үндсэн суурь бэлдсэний дараа вэб хуудас бус оновчлол хийхэд бэлэн болсон.

Вэб-сайт хооронд линк холбоос сайн үүсгэх

Хамгийн сүүлд үлдсэн хэсэг бол вэб-сайт хоорондын линк холбоос үүсгэх. Янз бүр аргаар үүсгэх боломжтой ба гол үндэс нь ойлгоход амархан. Олон төрлийн сайттай өөрийн вэб-сайт руу линк холбоос үүсгэг авах.

Бусад сайтууд дээр та өөрийнхөө сайтын линк байршуулж өгснөөр оновчлол хийж байгаа түлхүүр үгүүдээр хайлтын дээгүүр гарах боломжоо дээшлүүлж байгаа.

Борлуулалтын эцсийн үр дүн

Хайлтын системийн оновчлол борлуулалтад шууд нөлөө үзүүлдэг ч бусад борлуулалтын сувгууд ашиглах нь бас зөв. Хайлтын системийн оновчлол хийхээс гадна Фэйсбүүкийн зар болон и-мэйл маркетингийг уялдуулснаар борлуулалт дунджаар 50% өссөн үзүүлэлттэй.

 

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.