91100005 orgil@bzp.mn

Вэб-сайт та хөгжүүлэн гаргаж байгаа бол танд домайн нэр заавал хэрэгтэй. Домайн нэр нь таны онлайн орчинд байрлах хаяг гэж ойлгож болно.

Хямд домайн бүртгүүлж болох байгууллага

Хэрвээ Монголын зах зээлээс гадна дэлхийн зах зээлд эсвэл Англи хэлээр мэдээлэл оруулах бол .com домайн нэр нь хамгийн зохимжтой ба ерөнхий стандарт байдаг.

Дээрх 2 байгууллага би тогтмол ашигладаг ба хамгийн боломжийн болон чанартай үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын нэг.

Монголын зах зээлд .mn домайн авах

Хэрвээ Монголын зах зээлд зориулан мэдээлэл оруулах бол .mn домайн нэр нь зохимжтой. Хүмүүс хайлт дээрээс хараад шууд Монгол вэб-сайт юм байна гэж ойлгох ба хандаж орох боломж нь арай дээр.

Datacom байгууллагаас домайн нэр авдаг ба Монголын хамгийн шилдэг домайн нэр мэдээлэл технологийн газруудын нэг.

Домайн нэрээ яаж сонговол зүгээр вэ?

Мэдээж боломжтой бол бренд нэрээрээ бүртгэл хийвэл зүгээр, гэхдээ зарим үед таны хүсэж буй домайн нэр өөр хүн аль хэдийн бүртгүүлсэн байх боломжтой тул янз бүрээр туршиж үзээрэй.

Жишээ нь: gutal.com бүртгүүлэх боломжгүй бол gutalshop.com эсвэл gutals.com гэдэг ч юм уу. Та сэтгэж бодож олох л хэрэгтэй.

Санал болох: Хостинг хямдаар бүртгүүлэх