Хайлтын системийн оновчлол хийснээр та дэлхийн зах зээлд гарна!

Зарим хүмүүс надаас юу хийдэг вэ? Хаана ажилладаг вэ? гэж асуухад яг яаж хариулахаа би сайн мэддэггүй. Өөрийн дижитал маркетингийн агентлаг бизнестэй гэхэд их гайхсан байдалтайгаар харна. “Дөнгөж сургуулиа төгссөн царайтай залуу юугаараа өөрийн бизнес удирддаг болоо?” гэж гайхдаг л байх.

Зарим үед дижитал маркетинг эсвэл SEO хийдэг гэхээр толгойгоо маажин “юу юм?” гэж асуух нь бас түгээмэл.

Гэхдээ хүмүүс ямар мэргэжил, ажил гэдгийг сайн ойлгохгүй ч гэсэн, байгууллага бизнесүүд онлайн орчин руу өдөр тутам шилжин орсоор л байна. Монголд дижитал маркетингийн зах зээл болон эрэлт их өсөлттэй байгаа ч гэсэн, чадвартай дижитал маркетер байгууллагууд олж чаддаггүй…

Үүнд зориулан SEO сургалт явуулдаг, та сонирхож үзээрэй.

Уг нь SEO болон дижитал маркетингийн боломжууд бараг хязгааргүй. Интернет, компьютер, тэгээд онлайнаар мэдээлэл ухах дуртай байхад л болно. Монголд ч бай, гадаад улс оронд амралтаар ч бай, хүссэн газраасаа ажлаа хийх боломжтой.

 

View this post on Instagram

 

My office is a different cafe everyday.

A post shared by Orgil (@orgil_productions) on

Мундаг дижитал маркетер болсон тохиолдолд дэлхийн зах зээлд гарах бүрэн боломжтой. SEO ашиглан өөрөө нэг бичсэн Монгол хэлний ном онлайнаар борлуулж буй миний кэйс хичээлийг боломжтой үеэрээ бас үзээрэй 🙂

Mongolian language website homepage

Хайлтын системийн оновчлолын (SEO) мэргэжилтэн болоход юу хэрэгтэй вэ?

Мэдээж танд компьютер тэгээд интернет хэрэгтэй, гэхдээ хувь хүн талаасаа гэхэд тэвчээр их шаарддаг ба шинэ юм байнга сурч байх хэрэгтэй, учир нь жил болгон SEO бага багаар өөрчлөгддөг.

Дэлхийн зах зээлд яаж SEO – р гарна гэж?

Хамгийн сүүлд та хэзээ онлайнаар мэдээлэл хайсан вэ? Хэдхэн хормын өмнө байсан байх гэж таамаглахад зөв үү?

Өдөр тутам бид нийтлэгээр мэдээллээ онлайнаар авч эхэлж байгаа буюу дэлхийн зах зээлийн эрэлттэй салбарт өрсөлдөх боломжтой болж байна. Хамгийн бодит жишээ гэхэд, аялал жуулчлалын салбар. Азиар аялахыг сонирхож буй жуулчдад Монгол улс орныхоо зөв хэрэгтэй мэдээллийг нь хүргэж аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх асар том боломж ч байна.

Өөр нэг жишээ гэхэд: Хэрвээ та дижитал маркетер ажилтан бол гэрээсээ ажиллах зөвшөөрөл аваад хэр үр бүтээлтэй байгааг сорьж үзэхэд гэмгүй. Эсхүл хэдэн сар гадаадаар аялангаа үндсэн ажлаа хийж амжиж байвал яагаад болохгүй гэж?

Монгол залуу Москва урд
Оросоор болон дунд Азиар 6 сар аялсан нь…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.