Хайлтын системийн оновчлол (SEO) гэж юу вэ?

Хайлтын системийн оновчлол (SEO) гэж юу вэ? Хүмүүс их олон зүйлүүдтэй холих эсвэл андуурах хандлагатай байдаг. Фэйсбүүкийн хайлтын эрэмбэ дээр өөрийн ФБ хуудсаа дээгүүр гаргах эсвэл хайлтын үгүүд нэг програм дотор оруулаад амархан болдог гэх мэт.

Гэхдээ энэхүү нийтлэлээс та оновчтой зөв мэдээллээ авна гэж найдаж байна.

Хайлтын системийн маркетинг гэж юу вэ?

хайлтын системийн зураг

Жил ирэх тусам хүмүүс онлайнаар хэрэгтэй мэдээллээ авч эхэлж байна. Хайлтын системийн маркетинг гэдэг нь бол хайлт хийж буй хүмүүст зориулан зөв мэдээлэл хүргэж үйлчилгээ, сервис санал болгох юм.

Жишээ нь: Шүдний ломбоны үнийн талаар тухайн хүн хайж байлаа гэж бодоход, хэрвээ шүдний эмнэлэгтэй нэг бизнес эрхлэгч өөрийн вэб-сайт дээрээ шүдний ломбоны талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулснаар хайлт хийж байгаа хэрэглэгчийн хандалт авах боломжтой.

шүдний ломбо хайлт хийсэн зураг
Dentistmongolia.com манай вэб сайт хайлтын эрэмбийн 1-т гарч байгаа жишээ.

Үүнийг органик хайлтын системийн оновчлол гэдэг буюу, вэб-сайтын хандалт авахад та зар сурталчилгааны мөнгө төлөхгүйгээр үйлчилгээ, сервис, мэдээллээ хүмүүст хүргэж байгаа гэсэн үг.

Эсхүл та хайлтын системд зар сурталчилгааны мөнгө төлөөд хайлтын эрэмбэ дээр гарах боломжтой. Монголын зах зээлд одоогоор галиг үсгээр л зар сурталчилгаа явуулах боломжтой. Хэрвээ гадаад зах зээл руу эсвэл гадаад хүмүүст үйлчилгээ үзүүлдэг бол та Гүүгл адвордс үр дүнтэй үйл ажиллагаа ч явуулах боломжтой.

Хайлтын системийн оновчлол хийх, Хайлтын систем дээр зар явуулах ялгаа

  • Хайлтын системийн оновчлол нь хайлтын систем дээр байрлах зараас 10 дахин илүү даралт болон вэб хандалт авдаг давуу талтай.
  • Харин органик байдлаар хайлтын системийн оновчлол хийхэд цаг хугацаа жоохон орно.
  • Хайлтын систем дээр зар байршуулах давуу тал нь бол түргэн шуурхай байдлаар хайлтын эрэмбэ дээр гарах боломжтой гэхдээ вэб хандалт бага авдаг буюу байнгын зар сурталчилгааны мөнгө төлөх хэрэгтэй.

Алийг нь ашиглах нь зөв бэ?

Байдлаас шалтгаалдаг тул зөвхөн 1 арга зам нь зөв гэж хэлэхэд хэцүү. Аль алийг нь хослуулаад гол зорилгодоо хүрч байвал л болно.

Хэрвээ дөнгөж шинээр вэб-сайтаа гаргасан бол хэсэг зуурдаа зар сурталчилгаа явуулж байх нь зүгээр. Гэхдээ хайлтын системийн оновчлол мөн ялгаагүй эртхэн л хийж эхлэх хэрэгтэй.

Хайлтын системийн оновчлол хийх үр ашиг

  • Хэрэгтэй мэдээллээ та зорилтот хүмүүст хүргэх боломжтой. Үүгээр таны компаний борлуулалт өсөх боломжтой.
  • Вэбээр хандаж орсон хүмүүс руу чиглүүлээд дахин маркетинг хийх боломжтой.
  • Хайлтын эрэмбэ дээр органик байдлаар байршиж буй байгууллагуудыг хүмүүс илүү итгэх, чанар сайтай гэж хүлээж авах хандлагатай. Таны брендийн нэр хүнд өснө гэсэн үг.
  • Органик хайлтаар вэб руу хандсан хүмүүс үйлчилгээ авах магадлал илүү өндөр.

Хайлтын системийн оновчлолын бүрдэл

Хайлтын системийн оновчлол дотроо задаргаатай буюу бүрдэл болгон дээр нь анхаарах хэрэгтэй. Гэхдээ вэб сайт дээрх оновчлол үндсэн суурь болдог буюу вэб сайт дээрх оновчлол тааруу бол бусад хүчин зүйлсийн үзүүлэх нөлөө нь бага.

Вэб хуудас дээрх оновчлол

Вэб сайт дээрх оновчлол нь SEO – н үндсэн суурь болдог ба зөв түлхүүр үгүүд вэб дотроо байршуулж өгөх хэрэгтэй. Үүнд таны вэб дээр орсон мэдээлэл, зураг, видео, линк холбоос, вэбийн хурд гэх мэт олон зүйлээс хамаарна.

Мэдээлэл та оруулахдаа маш цэгцтэй, ойлгомжтой байдлаар бичих хэрэгтэй ба вэбээр хандаж байгаа уншигчдаа хамгийн тааламжтай онлайн орчин бүрдүүлэх хэрэгтэй.

Вэб хуудас бус оновчлол

Хэрвээ танд хамтран ажилладаг байгууллага компани байгаа бол тэдний вэб-сайт дээр өөрийн лого оруулаад линк холбоос хийж вэб сайт хоорондын оновчлол хийж болно.

Үндсэн ойлгож авах зүйл гэвэл: Хэрвээ бусад вэб-сайтаас таны вэб руу линк холбоос үүсч байвал вэб сайт хоорондын оновчлол орж байгаа гэсэн үг.

Сошиал орчны оновчлол

Хэрвээ сошиал оновчлолоо та сайжруулах бол Фэйсбүүк, Инстаграм болон сошиал орчинд гаргаж буй мэдээллээ чанар сайтайгаар оруулах хэрэгтэй.

Мөн таны вэбээр хандаж байгаа хүмүүс хэр удаан хугацаагаар зочлох, хэдэн хуудас харж үзэх, бусад хүмүүстэй таны вэб-сайтын мэдээлэл хувуулцах гэх мэт зүйлс сошиал оновчлолд нөлөөлнө.

Сошиал оновчлол гэдэг нь таны Фэйсбүүк хуудсыг хайлтын эрэмбэ дээгүүр гаргана гэсэн үг биш шүү. Илүү оновчтойгоор хэлэхэд таны вэб-сайтын талаар сошиал орчинд хэрхэн цуу яриа үүсгэх гэсэн үг.

Өөрөө хайлтын системийн оновчлол хийх боломжтой юу?

Хайлтын системийн маркетер болоход та үүнээс гадна маш олон нарийн зүйл мэдэж байх хэрэгтэй ба өдөр тутам хайлтын систем дээр гарах өөрчлөлтүүдийг судлаж байх хэрэгтэй.

Гэхдээ өөрөө үүнийг бүрэн хийж сурах боломжтой ба зардал их гараад байхгүй. Хэрхэн би SEO сурсан туршлагаас унших.

Яг одоо та хайлтаар Хандгайтын амралт, амралтын газрын лавлах гэх мэт хайлтууд хийж үзэхэд манай хагас дутуу хийсэн жишээ вэб сайт: mongolianresorts.org хайлтын эрэмбийн дээгүүр гарч байгаа. Мөн үүнээс гадна зөндөө олон жишээ танд энэ өдөрлөгт харуулах боломжтой.

Хэрэв та үүнтэй адил хайлтын системийн оновчлол хийж сурах бол манай сургалтаас болон кэйсүүд сонирхоорой.

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.