Chatbot барьж зураг

Чат бот гэж юу вэ? Хэрхэн чат бот хийх вэ? Хөгжүүлэх арга

Фэйсбүүк мессенжерийн чатботын олон сайн програм бий. Монголд ManyChat, Chatfuel хоёр хамгийн түгээмэл бол дэлхий даяар Flow XO, Botsify гэх мэт өөр өөрийн онцлогтой төрөл бүрийн шийдлүүдийг ашигладаг.

Энэхүү нийтлэлээр ManyChat ямар онцлог, давуу талуудтай, яагаад бид сонгож хэрэглэдэг тухай мэдээллийг хүргэж байна.

Чат Бот хэрхэн хийх вэ

Интеграцын тэргүүлэх платформуудын нэг Zapier компани саяхан 2019 онд хамгийн хурдтай өсөж буй програмуудыг танилцуулсан. ManyChat 2018 онтой харьцуулахад хэрэглэгчийн тоо нь 1,000 гаруй хувиар өссөн үзүүлэлтээр тэргүүн байранд шалгарсан байна.

ManyChat, Chatfuel аль алийг нь ашигладаг хэрэглэгчийн хувьд Цахиурын хөндийн гарааны компаниуд хэдий ч хоёулаа орос зүгийн гарал үүсэлтэй нь сонирхолтой санагддаг. Chatfuel компанийг Дмитрий Думик үүсгэн байгуулсан бол ManyChat компанийг Микаэл Ян үүсгэн байгуулжээ. Микаэлын эцэг Армен гаралтай Оросын энтрепренер Давид Ян бидний сайн мэдэх FineReader програмыг бүтээж байжээ.

Чат Бот хөгжүүлэх

Chatbot барьж зураг

Ботын програмуудыг нэг бол тодорхой хугацаанд үнэгүй туршиж болдог эсвэл үнэгүй хувилбарыг нь ашиглаад явж болдог. ManyChat, Chatfuel хоёул үнэгүй хувилбаруудтай нь Монголд амжилт олоход гол үүрэг гүйцэтгэсэн биз.

Үнэгүй хувилбар нь та програм хангамжид хөрөнгө оруулалт хийлгүйгээр чатботоо хийж, туршиж үзэж боломжийг олгоно. Үнэтэй хувилбарт шилжих шийдвэр гаргах үедээ танай байгууллага өөртөө хэр тохиромжтой, үнэ цэнэтэй програм худалдаж авч буй талаар ойлголттой, туршлагатай болчихсон байж чадна гэсэн үг.

Үнэгүй хэрэглээд байж болох уу? Болно. Гэвч чатботын илүү ухаалаг, нарийн ширийн боломжууд үнэтэй хувилбарт л байдаг. Жишээ нь: Chatfuel үнэгүй хувилбар хэрэглэгчийн жагсаалтаа харж болдоггүй бол ManyChat өөрийн хэрэгцээний талбар 3-г л үүсгэхийг зөвшөөрдөг. Chatfuel үнэгүй нь 5,000 хэрэглэгч хүрэхээр зогсох байдлаар хязгаарладаг бол ManyChat үнэгүй нь автоматжуулалтын боломжуудыг хязгаарласан байдаг.

Хамгийн гол нь гаргаж буй зардлаас хэд дахин өндөр борлуулалт авчирдаг, хэрэглэгчээ сэтгэл ханамжтай байлгахад тусалж чаддаг суваг болгон хөгжүүлэхийг зориорой. Олигтой хэргийг нь гаргахгүй бол ямар ч гайхалтай програм худалдаж аваад үр дүнгүй. Туршлагаасаа анзаарахад аливаа програмын амжилтгүй болох шалтгаан технологид бус хэрэглэж буй хүмүүст байх нь илүү түгээмэл шүү.

Сhatbot хийх

Анх Chatfuel дээр бот хийж сурсан хүмүүс ManyChat дээр эхлээд жоохон будилдаг. Тун удалгүй адилхан ашиглаж сурчихаад харин ч илүү хялбар болохыг ойлгодог. Chatfuel блок хооронд холбож угсардаг бол ManyChat харилцааны урсгалаар дүрсэлж хийж болдог нь илүү хялбар, ойлгомжтой харагддаг.

Quiz асуулт, хариултын урсгалын жишээ харъя. Зөв хариулт болох Youtube-ийг сонгосон тохиолдолд оноог нэгээр нэмээд хариулт зөв болохыг улмаар хариултын тайлбарыг хүргэх урсгалаар яриа өрнөж байна. Бусад хариултууд буруу тул оноо нэмэлгүйгээр буруу хариулсныг мэдээлээд улмаар тайлбарыг хүргэх урсгалаар яриа өрнөнө.

ManyChat сурахад, хэрэглэхэд хялбар
Дээрх хэрэгслийг Flow Builder гэдэг. Үүнээс гадна Basic Builder гэж байдгийг ашиглаж болох бөгөөд Chatfuel дээр блок холбодогтой илүү төстэй.

Чатбот хийх арга

ManyChat Pro сарын $10-оос эхэлдэг, Chatfuel-ээс бага зэрэг хямд. Ижил төрлийн бусад програмуудтай харьцуулахад аль аль нь хямдад тооцогдоно. Мессенжер Монгол хүмүүсийн идэвхтэй хэрэглээ аль хэдийн болчихсон тул хөрөнгө оруулалтын өгөөж тун өндөр байж чадна.

Chat bot гэж юу вэ

ManyChat хэрэглэгчээ өсгөх олон боломжийг олгодог
growth tools
Пэйж дээр байрлах Send Message товчийг дарах нь танай мессенжерт хандах цорын ганц зам огт биш. ManyChat дээр хялбархан хийх боломжит аргуудаас дурдвал:

Дээр дурдсан Фэйсбүүк сурталчилгаа. JSON ашиглаад хийх ч боломжтой.
Вэб сайтаа чатботтой дээрээс унадаг, доод хажуугаар гарч ирдэг, нүүрэн дээр гарч ирдэг, товч, газардах хуудас, мессенжерээр шууд чатлах цонх гэх мэт олон янза
ар холбож болно.
Пэйжид хийсэн пост дээр сэтгэгдэл бичихэд шууд хариулж болдог. Ялангуяа үнэ асууж буй хүмүүсийг мессенжерт оруулж ирэхэд тун тохиромжтой.
Дугариг код, линк зэргийг харин хэвлэмэл материал, самбар зэрэгт оруулснаар аналог орчинд хандалт авч болно. Линкийг заавал дугариг код бус хүмүүсийн сайн мэддэг QR кодоор өгөх ч боломжтой.

Хамгийн гол нь ManyChat хэрэглэгчдээ хөгжүүлдэг
BZP Digital&Inbound агентлаг ManyChat компанийн Messenger Marketing Expert ангиллын партнер
ManyChat мессенжер маркетинг, чатботын сэдвээр англи хэл дээр онлайн хичээлүүд үнэ төлбөргүй хүргэдэг. Зөвлөгөө, мэдээлэл авах бол manychat.com/blog хуудсаар зочлоорой.

Манай BZP Digital&Inbound агентлаг ManyChat компанийн Messenger Marketing Expert ангиллын партнер тул сургалт, арга зүй, бичиг баримт материалын зэрэг төрөл бүрийн дэмжлэг авч ажилладаг. Бид мөн ManyChat програмын практик сургалт санал болгож байна.

Хэрхэн чатботтой болох вэ?
Хэрэв танай байгууллага одоогоор чатботгүй эсвэл шинэчлэн сайжруулах шаардлагатай байгаа бол манай чатбот хийх үйлчилгээтэй танилцана уу.

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.