Хэрвээ та дунд эсвэл их сургуулийн багш бол...

Монголын ирээдүй болох залуучуудаа дэмжих үүднээс дунд, их дээд сургуулийн оюутан, сурагчдад зориулан, үнэ төлбөргүй манай онлайн сургалтанд бүртгүүлж дижитал маркетингийн хичээл үзэх эрх олгож байна. Хэрвээ та бизнес, маркетинг эсвэл мэдээлэл технологийн чиглэлээр дунд болон их дээд сургуульд хичээл заадаг бол холбогдоорой.

Яаж хамтран ажиллах вэ?

Та доорх алхам дарааллын дагуу сурагчдадаа үнэ төлбөргүй бүртгэл хийх эрх авах боломжтой.

  1. Фэйсбүүк чатаар холбогдох
  2. Дунд болон их сургуульд багшилдаг нотолгоо үзүүлэх
  3. Ямар зорилгоор манай видео хичээлийг ашиглах, сургууль/ангийнхаа талаар товч танилцуулга илгээх
  4. Баталгаажсан үед танд “PROMO CODE” буюу таны сурагчид бүртгүүлж болох нууц үг ба бүртгүүлэх линк хаяг өгнө
  5. Та нууц үг болон бүртгэл хийх тусгай линк хаягаа сурагчдадаа хуваалцсанаар тэд хүссэн үедээ бүртгэлээ онлайнаар хийж манай хичээлүүдийг үзэх боломжтой.

Хамтран ажиллах

Хэрвээ та хамтран ажиллах бол холбогдоорой

Хамрагдсан багш нар

Бидний тухай

Б. Оргил 2013 оноос хойш дижитал маркетинг болон олон улсын харилцааны салбарт ажилласан туршлагатай. 2016 оноос эхлэн хайлтын системийн оновчлол (SEO), Вордпресс вэб хөгжүүлэлт ба дижитал маркетингийн сургалтууд хэдэн зуун суралцагчдад одоог хүртэл Монголд заасаар билээ.

АНУ, Англи болон Шведэд ажиллаж мэргэшсэн хамт олон..

Б. Оргил
Гүйцэтгэх захирал
Э. Тэлмүүн
Дэд захирал
Б. Дашням
Дижитал маркетер
Г. Болд
Вэб хөгжүүлэгч
Ч. Энхжин
Копирайтер
А. Назым
Казахстаны төлөөлөгч
Б. Батзориг
Зөвлөх
Ж. Дашням
Зөвлөх