ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН МЕНТОРШИП

Хэрвээ та гарааны болон жижиг бизнес эрхэлдэг бол энэхүү дижитал маркетингийн үнэгүй менторшип хөтөлбөрт анкетаа явуулаарай.

Онлайн/дижитал орчин руу хэрхэн бизнесээ шилжүүлэх, цаашид авч явах үндсэн суурь ойлголт өгөх болно.

1 сарын сургалтын хөтөлбөр
5/4- 5/29 хооронд сургалт явагдана.

– Вэб-сайт хөгжүүлэлтийн талаар

– Сошиал медиа бизнест ашиглах

– Чатбот хөгжүүлэлтийн талаар

– Хайлтын системийн оновчлол

– И-мэйл маркетинг талаар

– CRM, автомат борлуулалтын
процесс үүсгэх талаар

Яагаад үнэ төлбөргүй вэ?

Зорилго болон санаачлаг байгаа ч гэсэн зарим хүмүүст санхүүгийн бололцоо байдаггүй. Бизнес эрхэлнэ гэдэг бол зөвхөн ашиг олох биш, үүнээс гадна нийгэм болон улс орондоо хувь нэмэр оруулж байх хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт таныг ч мөн адил бусдад сайн үйлс, буян үйлдэнэ гэж найдаж байна 🙂

Яаж бүртгүүлэх вэ?

Та доорх анкет дэлгэрэнгүй бөглөж явуулаарай. Нийт 45 хүн би шалгаруулан авч 3 ээлжээр хуваагдаж хичээл онлайнаар тохирсон цагийн хуваариар явагдах болно.

Хичээл заах багш

Б. Оргил 2013 оноос хойш дижитал маркетинг болон олон улсын харилцааны салбарт ажилласан туршлагатай. 2016 оноос эхлэн хайлтын системийн оновчлол (SEO), Вордпресс вэб хөгжүүлэлт ба дижитал маркетингийн сургалтууд хэдэн зуун суралцагчдад одоог хүртэл Монголд заасаар билээ.

  • 2019 – Explore Central Asia –  маркетингийн зөвлөх
  • 2016 – Оргил Эс И Өү, үүсгэн байгуулагч
  • 2016 – БЗП Дижитал & Инбаунд, олон улсын харилцах
  • 2015 – 2016: eBoundHost – АНУ, борлуулалтын менежер
  • 2014 – 2015: Albion College – АНУ, олон улсын харилцах
  • 2013 – 2014: Bloomberg Institute – АНУ, маркетер

БҮРТГЭЛ ХААСАН